Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хөдөлгөөн түр хязгаарласан байсныг 07 дугаар сарын 22-ны өдрийн 07:00 цагаас эхлэн хэвийн горимд шилжүүлсэн байна.
Аадар борооны улмаас Замын-Үүд сумаас 22 км зайд Шаргын овоо зөрлөгийн орчимд үерийн ус их хэмжээгээр урсаж, босоо тэнхлэгийн автозам дээгүүр хальсны улмаас зам угаагдах, нурах эрсдэл үүссэн тул Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд гарах автозамын зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байсан.
Тэгвэл тус замын зорчих хөдөлгөөнийг түр хаасан байсныг 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 07:00 цагаас эхлэн хэвийн горимд шилжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.