Төв аймгийн Эрдэнэсант сум түүхт 100 жилийн ойн хүрээнд дархан аварга Ж.Мөнхбатын гэрэл хөшөөг босгожээ. Энэ жил дархан аварга мэндэлсний 82 жилийн ой тохиож буй.
Тэрбээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга юм. Мөн үндэсний их баяр наадамд зургаан удаа түрүүлж, арван нэгэн удаа шөвгөрсөн бөгөөд монгол улсын дөрөв дэх дархан аварга юм.
Түүний цол чимэг нь Улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.