СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй болсон 132 цахилгаан шат байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ашиглалтын шаардлага хангахгүй лифтийг шинэчлэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулжээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 8,200 гаруй цахилгаан шат байдгаас 75 хувь буюу 6,000 гаруй нь нийтийн зориулалттай орон сууцных юм. Харин улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй 132 цахилгаан шат байгаа гэдгийг хэллээ.

Цахилгаан шатны ашиглах хугацаа 20-25 жил байдаг боловч . Эхний ээлжид ашиглалтын шаардлага хангахгүй болсон 132 цахилгаан шатыг шинэчлэхээр судалгаа хийжээ.

Хотын дарга "Цахилгаан шат, нийслэлийн хот, нийтийн аж ахуйн чиглэлийн тоног төхөөрөмж, машиныг шинэчлэх шаардлагатай. Гэхдээ энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийг оролцуулан, дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар биш, бусад хөрөнгийн эх үүсвэрийг судлах хэрэгтэй" хэмээн онцлов.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, шаардлага хангахгүй болсон цахилгаан шат болон хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг цогц байдлаар буюу машин, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг судалж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.