СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-21

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үер буусны улмаас найман айлын нийтийн байр усанд автжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт аадар бороо орсны улмаас үер бууж, найман айлын нийтийн байр усанд автсан тухай дуудлага өчигдөр 18:00 цагийн үед бүртгэгджээ. 

Тус дуудлагын дагуу Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, усыг соруулан гадагшлуулан 10 том хүн, найман хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна. 

Түүнчлэн байрны гадна зогсоолд байсан дөрвөн автомашиныг уснаас татаж гаргасан тухай мэдээллийг Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн жижүүр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. 

Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд долдугаар сарын 19-нд үер бууж гурван айлын гэр, хашаанд ус орсон байна. Улмаар Баян-Овоо сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, шуудуу ухан усыг зайлуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.