СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаадын тусгай албатай хамтарсан гэх яруу найрагч Ц.Хулангийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан болон түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Б.Отгонбаатар хэмээх ламд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 09.00 цагаас эхлэн хаалттай хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг өмнөд хөршийн тусгай албаныхантай хамтран ажилласан үндэслэлээр Ц.Хуланд Эрүүгийн хуулийн 19.4-т заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх заалтын дагуу яллагдагчаар татаж, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрынхан цагдан хорьж шалгасан билээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Б.Отгонцэцэг, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Г.Цогтгэрэл, М.Энхбаатар, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар, Б.Отгонбаатарын өмгөөлөгч Л.Өлзийхүү нарыг оролцуулан . Тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эд мөрийн баримт шинжлэн судалж үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.