СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2023-07-20

🔴LIVE: Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын ууган сумдын нэг Жаргалтхаан сумын 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Наадамчин олон болон орон нутгийн удирдлагуудын сэтгэгдлийг хүргэж байна.

-Хэнтий аймгийн Жаргалтхаан сум нь 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, 1923 оны Монгол Улсын засаг захиргааны өөрчлөлтөөр Баянзүрх-Уулын хошуу болж шинэчлэн байгуулагджээ. 1931 онд Жаргалтхаан сум хэмээн нэрлэгдсэн түүхтэй.

Жаргалтхаан сум нь Мянганы замын зүүн чиглэлийн хэвтээ тэнхлэг сумын төвөөр дайран өнгөрдөг, төвлөрсөн эрчим хүчний цахилгааны шугамд холбогдсон гэдэг давуу талаа ашигласан төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна.

100 жилийн ойгоо угтаж сумын бүтээн байгуулалт, хөгжлийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх, ажлын байр бий болгох, томоохон үйлдвэр үйлчилгээний төвүүдийн хөрөнгө оруулалтыг татах ажлуудыг хийж хэрэгжүүлээд явж байна. Нийт 125 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Биелэлт сайн хэрэгжээд явагдаж байна. 21.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж хэрэгжүүлээд явж байна. Сургуулийн барилга, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг бүрэн шийдлээ.

-Жаргалтхаан нутгийн уугуул суугуул иргэд маань түүхт 100 жилийн ойн баяр наадамдаа өргөнөөр хүрэлцэн ирсэн байна. Баяр наадам их сайхан болж байна. 100 жилийн наадмаа тэмдэглэх хүрээнд тохижилтыг сайжруулах, дэд бүтцээ нэмэгдүүлэх, иргэддээ хүргэж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах, боловсролын салбартаа ихээхэн хөрөнгө оруулалтыг хийж хэрэгжүүлсэн. Мөн хөрөнгө оруулалтыг ихээхэн татах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Түүхт 100 жилийн ойгоо зохион байгуулалттай хийхээр бэлтгэл ажлыг эртнээс бэлдсэн. Олон хүний хөдөлмөр орж, наадмаа зохион байгуулж байна. Сумаас төрөн гарсан иргэд маань, төрийн албан хаагчид, суугуул иргэд бүхний оролцоо энэ жилийн наадамд байгаа. Энэ сайхан нутагтай холбоотой бүхий л иргэддээ баяр наадмын мэнд дэвшүүлье.

-Хаан уулынхаа өвөрт ханагар түмнийгээ жаргаасан манай улс сүүлийн жилүүдэд ихээхэн хөгжиж байгаа. Цэвэршүүлсэн худаг, наадмын талбай, музей гээд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд их байна. Манай сум зам дагуу учраас Зүүн бүсийг хамарсан махны томоохон үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Манай сумын хөгжил дэвшил өөдрөг сайхан байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.