СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-20

Богдхан уулын дархан цаазат газар бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул сэрэмжлэхийг анхааруулав

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Богдхан уулын дархан цаазат газар болон Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Бамбай хоншоорт могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй, өнгө нь маш хувирамтгай байдаг. Ой сан, мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга өнгөтэй байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай байх судал заримдаа дундуураа тасархайтсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой, хүүхэн хараа нь босоо байна.

Мөн нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Иймд бамбай хоншоорт могойтой таарсан болон хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих, мэргэжлийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.