Цэнхэрмандал суманд гэрийн нөхцөлд яаралтай хагалгаа хийж, эхийн амь насыг авран хамгаалжээ.
Хэнтий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт энэ сарын 18-ны өдөр Цэнхэрмандал суманд 38 настай эмэгтэй, умайн гаднах жирэмсэн, цус алдалттай байна гэх дуудлага иржээ.
Тус алсын дуудлагаар Цэнхэрмандал суманд очиход, эхийг тээвэрлэх боломжгүй, эхийн биеийн байдал маш хүнд, их хэмжээний цус алдалттай байсан тул гэрийн нөхцөлд яаралтай хагалгаа хийжээ. Эхийн амь насны заалтаар яаралтай мэс заслын тусламжийг гэрт нь үзүүлж, эхийн амь насыг авран хамгаалсан байна.
Алсын дуудлагын багт ЭБЭ-ийн эмч Б.Уранчимэг, МЭЭ-ний эмч Г.Алтансувд, хагалгааны сувилагч Б.Мөнгөннавч,МЭЭ-ний сувилагч, Т.Жавхлантбаяр, жолооч Л. Ууганбаяр, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийнхөн хамтран ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.