"JET" скүүтер компанийн ажилтан "Т"-г бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Цагдаагийн Ерөнхий газар: "Долоодугаар сарын 15-ны өдөр "JET" скүүтер компанийн ажилтан "Т" нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн, цахим орчинд нийтэлсэн.
Энэ үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.22.1-т /Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэж заасан байдаг. Хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяа цагдаагийн байгууллага явуулж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай иргэдийн ухамсар дорой .ном дүрмээр нь яриад ойлгодоггүй.ойлгохыг ч хүсдэггүй тийм л улс болсон..тэгэхлээр компани эд хөрөнгө хулгайлсан хүнтэй хатуухан харьцах нь зөв..
Тэгвэл шар үстийг хулгай хийсэн гэж эргүүлээд шүүхэд.
Үнэн шүү. ухамсаргүй маш бүдүүлэг харьцаатай эвээр ярихаар пу ч ойлгохгүй тархины тураалтай хүмүүстэй өөр яаж харьцах юм.Хэрүүлд бол бүр гарамгай
Зөв. Бусдад нь сануулга болгоод тултал нь торго. Дуртай нь хүний гэрт дайрч орж ирээд бичлэг хийгээд байдаг нийгэм биш шүү.