СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нянгийн бохирдолтой мах бэлтгэсэн компанийн хятад захирлыг цагаатгасныг хүчингүй болголоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй махан бүтээгдэхүүн бэлтгэж, худалдахыг завдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Эм Ди Си Пи ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

НПГ-аас тус компани болон захирал, БНХАУ-ын иргэн Чен Бинд Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэг заасан “Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амийг нь хохироож болох нянтай хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдаж, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийг этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Мөн ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэлд нь эл хуулийн 24.8-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг билээ. Тус компани мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 2018 онд авч, 2021 оны арванхоёрдугаар сараас 2022 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нийт 234 864 кг мах, махан бүтээгдэхүүн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн байдаг.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн аж. Харин ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог их хэмжээгээр хадгалсан үйлдэлд нь 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Анхан шатны шүүхийн эл шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүний эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.131.229.163

Манай шүүх үнэн асуудалтай юм аа, хувийн эрх ашгийн төлөө ажилдаг шүүгч нарыг огцруулах хэрэгтэй, улсдаа захирагдадгүй шүүх засаглал гэж юу байхав дээ

Ахмад настан
1 жилийн өмнө
66.181.181.127

прокурор Б.Соёлмаа шиг шудрага олон хуульч нар их байх болно гэдэгт итгэж ирээдүйд эрүүл мэнд байгаль газар эрүүл хүн ардын төлөө ирээдүй сайхан болно гэдэг итгэж баярлаж байна.Шудрага үнэний төлөө нэгэн зорилготой хоргүй хүнс эрүүл байгаль шорооны төлөө амьдарч дэмжиж амьдарч үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Зочин
1 жилийн өмнө
64.119.20.238

Зарим шүүгчид юуны төлөө,мэний төлөө ажиллаад байдаг юм бол!!! Шүүгч бүхэн урвагч ард түмний эсрэг биш. Цөөхөн цөөвөр чононууд Монголын шүүхийг уландаа гишгэж байгаа!!!!

Зочин
1 жилийн өмнө
202.21.107.39

Шүүгч нарыг шоронд хорьж ял эдлүүлье? Шүүгчийг мөрддөн мөшгөдөг алба Монголд байна уу? Цус нь ойртож эргүү төлөг шиг болсон шүүх сөнөтүгэй!

Монголхүү
1 жилийн өмнө
202.21.107.35

Наад хятадууддаа ял өгөөгүй шүүгч С.Сэржмядагийг шалгах хэрэгтэй. Авилгал авсан болоод эх орон ард түмэнд нь заналхийлэл учруулсан хятадуудыг ялгүй гаргах гэсэн байна ш дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.