СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Хулан гэм буруутай эсэхийг маргааш шүүнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ц.Хулан нарын гэм буруугийн шүүх хуралдаан маргааш Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар хэргийг энэ оны гуравдугаар сарын 21-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг "шүүх бүрэлдэхүүнтэй"-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч "Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон. Иймд шүүх хурлыг хэд хэдэн удаа хойшлуулсан юм.  

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан дууссан тул, шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдөр товлосон. Гэсэн ч шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт...” шүүхэд ирүүлсэн. Мөн өмгөлөөгч Л.Өлзийхүү нар нь “...шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах...” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 20-ны 09.00 цагт товлосон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.