СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-07-19

Допингийн шинжилгээний сорьцыг Солонгос руу илгээжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үндэсний баяр наадмаар шөвгөрсөн 32 бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулжээ. Уг шинжилгээг БНСУ руу илгээсэн байна.

Допингийн шинжилгээ хийж байгаа лаборатори нь хараат бусаар ажилладаг учраас хэзээ шинжилгээний хариу гарах нь тодорхой бус байдаг аж. Мөн допингийн шинжилгээг дахин давтагдашгүй дугаар бүхий шилнүүдэд авдаг, шинжилгээний сорьцыг хийж нэгэнт тагыг нь тагласан бол дахин онгойлгох боломжгүй. Зөвхөн лабораторийн тусгай багажаар онгойдог учраас ямар нэгэн байдлаар шинжилгээний сорьц солигдох ойлголт байх боломжгүй гэж албаныхан тайлбарлаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.