Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.
Тодруулбал
-Жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй
-Төмсний супер-элит үр үйлдвэрлэл
-Загвар хоршоо
-Мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй
-Нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох юм байна.
Төслийг өнөөдрийн 09:00 цагаас эхлэн 2023 оны наймдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл хүлээн авна.
Түүнчлэн хөнгөлөлттэй зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулахыг ХХААХАЯ-наас зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хөнгөлттэй зээл аваад хэрэглэгчдэд маш үнэтэйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна үүн дээр хяналт шалгалт тавьдаг газар гэж байхгшй зээл авааад зөвхөн өөрсдөө л баяждаг шүү дээ ийм байхад зээл олгох хэрэг байна уу
ард иргэдээ шулж зөвхөн өөрсдөө баяждаг аж ахуйн нэгж хувь наймаачдад зээл өгөх хэрэг байна уу мах ногооны үнэ одоо ч буугаагүй хэвээрээ байна малчдаас мах сүү цагаан идээгээ маш хямдхан авчихаад хэрэглэгчдэд хэд дахин нугалж зардаг үүнийг хянадаг газар гэж байдаггүй