Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган ус, хөрсөнд хийсэн 57 дээжээс эерэг сорьц илрээгүй гэж мэдээлэв.
Тэрбээр, УБЗАА-тай хамтран үерийн усанд автсан орон сууцны барилга, тэдгээрийн гадна зам, талбай, Сэлбэ голын ай сав, суваг шуудуу, далан, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа. Халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий есөн компани хийсэн.
УСУГ-ын харьяа бохир ус цэвэрлэх долоон байгууламжийн уснаас хими, нян судлалын 28 дээж, нийслэлийн ундны усны зургаан эх үүсвэр, 80 ус түгээх байр, нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн 11 гүний худгийн уснаас хими, нян судлалын 194 дээж, хөрсний бохирдлын түвшингээр тогтоогдсон нийт 74 цэгээс дээж авч, лабораторид хүлээлгэн өглөө. 57 дээжээс эерэг сорьц илрээгүй буюу асуудалгүй бөгөөд бусад шинжилгээний хариуг хүлээж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ugaasaa oigomjtoishdee