СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үер буусантай холбоотойгоор нийслэл хотод хортой, хоргүй могой ихээр үзэгдэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн А блокийн автомашины зогсоол дээр хортой могой байсныг шуурхай арга хэмжээ авч Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны харьяа байгаль хамгаалагчид аюулгүй хүлээлгэн өгчээ. 

Сүүлийн хоногуудад үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хотод хортой болон хоргүй могой ихээр үзэгдэж байгаа учир Улсын нэгдүгээр төв эмнэлгээс дараах сэрэмжлүүлгийг хүргүүллээ. 

Бамбай хоншоорт могой нь Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн үед үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг. 

Ерөнхий шинж:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.
  • Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарууллаа. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.