СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-07-18

Энэ оны эхний хагаст ХДХВ-ийн халдвар авсан 12 хүн оношлогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг танилцуулав.

ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов:

-Эрүүл мэндийн голлох үзүүлэлтүүдийн хувьд, энэ оны эхний хагас жилд 33 мянган хүүхэд төрсөн нь нь өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин халдварт өвчнөөр өвчлөгсөд 25,3 мянга болж, өнгөрөгч оны мөн үеэс 90,2 хувиар буурсан. Үүнд коронавирусийн халдварын тохиолдол буурсан нь голлон нөлөөлсөн.

Харин салхин цэцгээр өвчлөгсөд 6,991 буюу 6,8 дахин, гар хөл, амны өвчнөөр өвчлөгсөд 3,052 буюу 8,2 дахин нэмэгдсэн байна.

Мөн улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.5 сая хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар буурчээ. Энэ бууралт нь шимтгэлийг нь улсын төсвөөс хариуцан төлсөн иргэд өмнөх оны мөн үеэс 39.4 хувиар буурсантай холбоотой. 

Улсын хэмжээнд мөн хугацаанд ХДХВ-ийн халдвартай 12 хүн илэрсэн нь өмнөх оны мөн үеэс зургаан тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.