СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Автомашины эд ангид хавчуулагдсан хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн "Зүлэгт" гэдэг газарт суудлын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөжээ.

Энэ тухай дуудлага өчигдөр өдрийн 14:43 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын "Приус-30" загварын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөсөн байжээ.

Тухайн автомашины жолооч Б /27 настай, эмэгтэй/, Д /15 настай, эрэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн тул эсэн мэнд гаргаж, Тариалан сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгчээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.