СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

11 настай хоёр хүү тогтоол усанд осолдож амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд тогтоол усанд өсвөр насны хоёр хүүхэд живсэн тухай дуудлагыг онцгой байдлын анги 07.17-ны өдрийн 14:55 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход Х /11 настай, эрэгтэй/, Ж /11 настай, эрэгтэй/ нар 20 метрийн урт, 5 өргөн, 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж нас барсан байжээ. Тиймээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалж, гол усаар тоглуулахгүй, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.