СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-07-18

"Авлигал хороолол"-ын ард хэн байдаг вэ?!

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Зузу
9 сарын өмнө

Улаанбаатарт үер болоход "Авлигал хороолол"-ыг барьж буй нь нөлөөлсөн гэдгийг хаана хаанаа ойлгож байна. Уг нь "Aqua garden", яагаад ч юм "Авлигал хороолол" нэртэй болсон. Сонин л байгаа юм.

Үер болж, үймж сандраад сүйд болж байхад "Авлигал хороолол"-ын захирал гэх залуу гарч ирсэн. Үерийн хамгаалалтын талаар бус барилгын газар, барилга барих зөвшөөрлийнхөө талаар тавлаж буй мэт мэдэгдэл хийв. Том байна аа, тэр залуу. Ер нь бол маш том артай хүн л ингэж пидхийтэл дуугардаг л даа.

"Авлигал хороолол"-ын газар олголт, бас барилгын зөвшөөрөл яаж олгогдсоныг хууль хяналтынхан шалгаад эхэлсэн. Удахгүй нэг "юм" сонсогдох биз.

Дагаад Захиргааны шүүхийн 2011 оны дөрөвдүгээр сарын, дараа нь 2021 оны гуравдугаар сарын 3-ны шийдвэр яаж гарсан нь ил болно. Тэр үеэр Улаанбаатар хотын удирдлагууд, үүнд хамааралтай шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд ч тодорхой болж таарна.

Тэгвэл энэ "хороолол"-ыг хэн хэн нийлж барьсан, цаана нь хэн дэмжээд байдаг вэ гэдэг нь анхаарал татаад байгаа юм.

Энэхүү .

Төслийн хөрөнгө оруулагч нь Г.Батжаргал, Ж.Туяа нарын 50 хувийг, "Энх багана констракшн"-ийн Б.Энхболд, "Могүмб констракшн"-ийн М.Золбаяр нарын үлдсэн 50 хувийг нь эзэмшдэг "Мөнх тэнгэр хөх тэнгис групп" компани юм байна. Харин үерийн үеэр мэдэгдэл хийгээд байсан А.Амарбаясгалан ямар нэг хувь эзэмшдэггүй, "Эм энд Жи констракшн"-ийн гүйцэтгэх захирал аж.

Ийм байдлаар ил байгаа нь 4-5 компани, тэдний төлөөллийн хамтран "Авлигал хороолол"-ыг барьж байна. Тэгэхээр тэдний ямар эх үүсвэртэй мөнгө буюу хөрөнгө оруулалт яаж тус хороолол руу "урсдаг" вэ гэдэг бас анхаарал татна. Тиймээс

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 140 (7125)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
9 сарын өмнө
123.212.59.249

Манай Монголд үнэн юм гэж байдаг юм уу?Бүгд хар амиа бодсон бүх юм нь хуурамч сэтгэлгүй тэр үнэтэй баригдсан барилгууд нь ч дандаа хулхи хамгийн муу материалаар барьсан барилгууд. Манайхан ч өөрсдөө мангарууд бас л зүтгэж байж олсон мөнгөө энэ луйварчингуудад зүгээр л өгчихдөг чанар мэдэхгүй үзэмж хардаг Монгол зан

Зочин
9 сарын өмнө
192.82.89.141

Б.ДАМДИН-ОЧИР ene 1 ats buur yadatsan har al shuu sda. hench medegdehgui hachin sda olnii haraand urtuh geed uheed yavaad sinsaats shaagaad baidag shuu. chi udahgui

tom darga
9 сарын өмнө
202.55.188.119

tom darga medne mongiin ahiuhan oghod l hav daragddimda

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.