Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт осол гэмтлийн шалтгаанаар нийт 4796 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс том хүн 2946, 0-18 насны хүүхэд 1850 байжээ.
Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 530 хүн яаралтай тусламж авсан нь нийт яаралтай тусламжийн 11%-ийг эзэлж байна. Түүнчлэн мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 150 байгаа бөгөөд 66 нь хүүхэд байна. Үүн дотор уралдааны мориноос унасан 21 хүүхэд байна.
Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 56 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 0-16 насны хүүхэд 6 байна. Дээрх үйлчлүүлэгчдээс 14 нь аюулгүй байдлаа хамгаалуулсан бол, 4 нь хэвтэн эмчлүүлж байна.
2022 оны 07 дугаар сард ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 14.207 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт:
Монгол Улсын хэмжээнд осол гэмтлийн нийт 81.971 тохиолдол бүртгэгдсэний 7691 нь /9.4%/ зам тээврийн ослын шалтгаанаар гэмтсэн байна. Зам тээврийн ослын шалтгаант тохиолдол өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан 147 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.2%-р буурчээ.Насны бүлгээр харвал 30-49 насанд хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна.
Мориноос унаж бэртэх шалтгаант өвчлөл:
Нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөл:
2023 оны эхний зургаан сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 81.942 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эрэгтэй 47.490, эмэгтэй 34.452 байгаа бол, 0-18 насны хүүхэд 33.876 байгаа юм.
Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг авч үзвэл:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.