Улсын хэмжээнд 2023.07.09-нөөс 2023.07.15-ны өдрийн хооронд зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл 972, зам тээврийн осол 408 бүртгэгдэж нийт зам тээврийн ослын улмаас 15 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтжээ.
Нийслэлд зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 26 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна. Харин орон нутагт 13 хүний амь нас хохирч, 44 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 14 хүүхэд зам тээврийн осолд өртжээ.
Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 513, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчлийг тус тус илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 11 хүн, эд зүйлийг олж тогтоон, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2 үйлдлийг таслан зогсоож, ажилласан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.