Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгээс тусгай зориулалтын дүрс оношилгооны процессор хулгайлсан этгээдийг эрэн хайж байна.
Нэгэн иргэн цахим хуудаснаа "Баяр наадмын өдрүүдээр архаг хүнд өвчтэй өндөр настнууд төдийгүй залуучууд Яаралтай түргэн тусламж үйлчилгээ авах нь эрс нэмэгдэж, Сонгинохайран нэгдсэн эмнэлэг насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг буюу бидний ярьдгаар сэхээний тасагт яг одоо гэхэд л 10 насан хүрэгчид, хүүхдийн сэхээн дээр тусдаа бас хүнд хүүхдүүд үхэл амьдралын зааг дээр тэмцэж байхад энэ залуухан хулгайч эрчимтийн өвчтөнг шинжилгээнд хамруулж байхад өрөөнөөс компьютерын процессор хулгайлжээ. Аврал эрж эмнэлэгт итгэсэн сандарч тэвдсэн ар гэрийнхэн амралтын өдрөөр дуудагдаж ирсэн оношилгооны ажилчдын ар хударгаар яаж хулгай хийж чадаж байна аа. Энэ тусгай зориулалтын дүрс оношилгооны процессор" хэмээн нийтэлсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Энэ үйлдлийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.