СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2023-07-17

О.Хангай: Монголын ард түмэн үнэн хүчийг үзсэн барилдаанаас хэзээ ч уйддаггүй, салбар хороо барилдаан зохион байгуулах эрхээ өг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын аварга О.Хангай Улсын баяр наадмын зохион байгуулалт, бөхийн дүрмийн талаар өөрийн сошиал хуудаснаа дараах байр суурийг илэрхийллээ.

Улсын аварга О.Хангай:

-Энэ жилийн баяр наадмын бөхийн дүрмийн талаар өөрийн бодлоо хэлье.
Хоёрын даваанд Улсын начин Б.Даваа-Очир, Аймгийн арслан Д.Алтанцоож, долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан дүрмийн дагуу идэвхээр хасаж шийдэгдсэн.

Эрийн гурван наадам гэдэг бол Монгол Улсын түүх соёлыг шингээсэн, монгол хүн гэдгээрээ омогшдог, баяр цэнгэлийн дээд баяр. Энэ идэвхээр хасдаг дүрэм орж ирснээрээ ард түмнийг нутаг усаар нь талцуулдаг, наадамчин олныг бухимдуулсан шийдвэр гэдгийг та бүхэн ч харлаа, би ч харлаа. Энэ нь давсан бөхдөө ч гэсэн сэтгэл зүйн хувьд тиймхэн байдаг. .

байх. Заал танхимын барилдаанд ч гэсэн хасдаг шийдвэр буруу юм байна гэдгийг бөхчүүд болон бөхийн холбоо үүэж, гуравдугаар сарын 18-нд нээлттэй хурал зарласан. Бөхчүүдийн идэвх оролцоо бага, 30 гаруй бөх ирсэн. Ингээд идэвхээр хасдаг байдлыг болиулаад тэгш барьцыг оруулж ирсэн. Ингээд Засгийн газраар батлуулах үүднээс дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний бөхийн салбар хороонд хүргүүлсэн. 

Энэ салбар хороо маань холбоо болон бөхчүүдээс гаргасан саналыг хүлээж авахгүй, өмнөх дүрмээрээ явна гэсэн. О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням, Ц.Магалжав тэргүүнтэйгээ хамт сууж байгаад дүрэм баталсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Хурлын тэмдэглэл протоколтой байгаа. Салбар хорооны шинэ дүрэм гэж гаргаад ямар үр дүн гарсныг бүгд харсан. Миний бодлоор Үндэсний бөхийн салбар хороо гэхгүйгээр Үндэсний бөхийн холбоо нь барилдаан зохион байгуулах эрхийг нь өгөөд, холбооны дүрмээр баяр наадмын бөхийг зохион байгуулах ёстой гэж бодож байна.

Дараагийн асуудал цолоо дуудуулахад нэг аймаг, нэг компанийн нэр дуудуул гэсэн. Энэ бол бөхийн эрх ашгийг хааж байгаа үйлдэл. Төрөөс хамааралгүй бөхөө дэмждэг олон компани байдаг. Энд тийм их цаг хугацаа орно гэж бодохгүй байна.

Ам авах байдал цахимжсан зүйл байгаагүй. 100 гаруй хүнийг аймаг,сум, овог нэртэй нь дуудахад таван минут хүрэхгүй байсан. Ядаж гурвын давааны ам авах хугацааг сунгаж өгөх шаардлагатай байна. Үүнийг зөвхөн би хэлээгүй, бусад бөхчүүдээ төлөөлж хэлж байна.

Мөн баяр наадамд оролцохоор ирсэн бөхчүүдэд суух сандал байхгүй. Ногоон дэвжээ рүүгээ ч орох эрхгүй, цагдаа нартаа үүрэг өгчихсөн. Зургаан аварга л орж болно гэчихсэн. Цолтой бөхчүүд нь өмнөх өдөр нь уначихсан бол дараагийн өдөр нь оруулахгүй. 

Эцэст нь хэлэхэд Үндэсний салбар хорооны гишүүдийн бодол та нартаа зөв байх. Гэхдээ үзэгч түмэн, бөхчүүдийг талцуулсан, бухимдуулсан ийм шийдвэр байсан. Яараад хурдан барилдаан дуусгах гээд байгаа бол салбар хорооныхон өөрсдөө эртхэн очоод амарч байсан нь дээр гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.212.118.65

Их мэдэгч нар сүүлдээ уламжлалаа язгуураа үндэснии дархлааг л үгүй хиих гээд байна уу даа.Гэж харж байнаа.Олимт оруулна ч гэхолигтой хурдан барилдуулдаг болгоно ч гэх шиг.Тэртээгээс өдий хүртэл яваад ирсэн нүд баясгаж чих дэлдиилгэж сэтгэл долгилуулсан энэ бөхөө талыг там уулыг дов болтол хэдэн цагаар харж хэн нь эхиин сүүгээ хөхөж өссөн хэн нь ямааны сүүгээр угжуулж өссөн эсэхийг үзэн харж тэвчээртэй сууж чадахгүй нь гэртээ хариад унталдаа.үнэн хүчийг үзэх нь хараад сууна биз.хүлээгээд сууна биз.Ер нь Хүчээ үзэж давж хаяж унахгүй юм бол яах гэж бөх барилддаг юм.Тэнэг юмсын зохиосон дүрэм журам гэж явцгүй юмаар яанаа.Үнэн хүчээ л үзээч талбайд гарчаад цаг идэх ямар хэрэг байна даа

Зочин
1 жилийн өмнө
103.254.123.166

Тэгээд 2 өөхөн бөмбөгийг бүтэн 2,3-н цаг ямар ч мэх хийхгүй хоорондоо хэрэлдээд барьц булаалдаад зогсохыг ард түмэн хараад суух юм уу?битгий эргүүтээд бай.жүдо бөхөд дээд тал нь 10 минут барилдаад шууд хасдаг.дэлхий даяар уйтгартай ямар ч хөгжил дэвшил байхгүй бөх спортын төрлүүдээс залхаж заримыг нь олимпын төрлөөс хасч байна.манай залуучууд үнэхээр сайхан үзүүштэй барилдаан үзүүлж хурдан барилдаж байна.харин аварга арслан цол авсан хэдэн гарууд барилдахаасаа илүү таахалзаж ямар ч мэх байхгүй,өөрсдийнхөө хөлөнд орооцолдоод унаж байх юм.эхлээд барилдах чадвараа дээшлүүлж хурдан шуурхай барилдаж сур.ганцхан мэхтэй бөхчүүд ийм уяа удаан барилддаг.барьц нь орохгүй болохоор зогсоод л байна.60 минут юу ч хийгээгүй зогслоо.хангалттай ш дээ.би хоёуланг нь хасах ёстой бсан

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.46

Үндэсний бөх хөгжих ёстой!! Та нар шиг махан овоо шиг зогсчихоод барилдаж байгаа гэх үү?!?! Мэх байхгүй, өөрсдөө баасаа даахгүй хөдлөхгүй, өрсөлдөгчөө мэх хийлгэхгүй энийгээ бөхийн хатуужил гэх үү?! Уран мэхийг уралдуулж барилдах болохоос барилдаж дуустал хүлээ гээд баастай сэвсээ дийлэхгүй байж хуцаад сууж байдаг Монгол Улсын Аварга!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.