Ховд аймгийн Дөргөн нуурт энэ сарын 14-ний өдөр гурван иргэн усанд осолдох эрсдэлтэй нөхцөлд байсныг цагдаагийн албан хаагч эсэн мэнд нуураас гаргаж, амь насыг нь авран хамгаалжээ.
Тодруулбал, тус нуурын эрэгт хийлдэг завьтай хоёр хүүхэд хөвж байгаад нуурын гүн рүү, хүн хүрэх боломжгүй хэсэгт очжээ. Улмаар тэднийг аврахаар нуурт орсон иргэн аюулгүй газарт хүргэж чадалгүй гурвуулаа эрсдэлтэй байдалд оржээ.
Энэ үед Ховд аймгийн цагдаагийн газрын мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Гантулга хөвөгч хантааз өмсөн нуур руу орж, иргэдийг уснаас эсэн мэнд гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.