СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-15

Тамирын голд боогдсон 200 гаруй иргэний амь насыг аварчээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Үргэлжлэн орсон борооны улмаас Архангай аймгийн Ихтамир сумын хойд Тамирын гол үерлэж автомашинтай зорчин яваа иргэд боогдсон гэсэн дуудлагыг долдугаар сарын 14-ний шөнө хүлээн авчээ. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид боогдсон автомашиныг гаргаж мөн бусад амарч явсан 200 иргэн, 43 автомашиныг аюулгүй газарт гарган аврах ажиллагаа явуулжээ.

Аялж, зугаалж яваа иргэд аюулгүй байдлаа ханган голын ай сав газар майхан барихгүй байж өндөрлөг газарт буухыг анхааруулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.