СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-15

Үерийн улмаас хохирсон ААН-д үнэлгээний компаниар хохирлын хэмжээг тогтоолгох шаардлагатай

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна.

Тодруулбал, Сэлбэ голын сав дагуу Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас ойр ормын барилгуудын зоорины давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн. Үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил дууссан хэдий ч ариутгал, халдваргүйжүүлэлт болон үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламжийг цахилгаан, усан хангамжид холбох ажил үргэлжилж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ гол орчмын үерт автсан байршилд ажиллалаа.

юм. Үерт өртсөн байрнуудыг хэрэглээний ус, цахилгаанд холбосон хэдий ч нийтийн эзэмшлийн талбайг цахилгаанд холбох ажил хүндрэлтэй байгааг албаныхан онцолж байлаа.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Үерийн усыг бүрэн соруулж, лагаа цэвэрлэн, ариутгал хийсэн ч чийг ихтэйн улмаас хатаалт бүрэн хийгдээгүй байгаа. Үүнээс шалтгаалан нийтийн эзэмшлийн талбай буюу зарим байрны гарааш, орц, подвалыг цахилгаанд холбож чадаагүй. Хэрвээ чийгтэй үед нь цахилгаанд холбовол ямар нэг аваар осол гарах эрсдэлтэй юм. Зарим өндөр барилгуудад цэвэр ус доголдох, дээд давхрууд руу ус шахахгүй байх зэрэг асуудлууд ч тулгарч байгаа. Бохирын асуудлуудаа шийдээд явж байна. Нийслэлээс ариутгал хийж байгаа бөгөөд дүүргийн зүгээс ч хэд хэдэн удаагийн давтамжтайгаар ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Одоо хувийн контор, СӨХ-дууд нарийн цэвэрлэгээг сайтар хийж, аюулгүй байдлаа ханган ажиллах шаардлагатай байна” хэмээв.

Сүхбаатар дүүргийн хувьд Натурын гүүрнээс урагшаа Нарны зам, Сэлбэ голын зүүн далан буюу “Улаанбаатар Буян” ХХК-ийн хажуу талын замаас Олимпын гудамж, Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл үерийн ус хальсан. Үерийн нөлөөнд нийт 29 орон сууц, 20 аж ахуйн нэгжийн объект өртсөн юм. Өнөөдрийн байдлаар тус 29 байрыг бүрэн цахилгаанд холбосон байна.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж “Үер буусан бүсэд нийт 30 худаг бөглөрсөн байдалтай байна. Эхний ээлжид бохирын худгуудаа соруулж байж цэвэр ус өгөх боломжтой болох юм. Мөн “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын 11 ажилтан, гурван техник хэрэгсэл, “Сүхбаатар-Тохижилт” ХХК-с нэг машин хороолол дунд нэмж гарсан хог, лагуудыг зөөж, тээвэрлэн ажиллаж байна. Хогийг цэвэрлэж дууссаны дараа ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ. Сүхбаатар дүүрэг дээр 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Мөн дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон олон нийтийн байцаагч нар хамтран 100 айлын гүүрнээс доошоо үерийн дараах цэвэрлэгээг хийж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хоёр машин, Ус сувгийн Удирдах газраас нэг машин манай дүүрэгт хуваарилж өгсөн. Эдгээр машинуудыг ашиглан бохирын худаг, траншейн нүхнүүдийг цэвэрлэсний дараа цэвэр усаа холбох ажлаа хийх юм.

“Ган Инженеринг” ХХК-ийн дулааны инженер П.Мөнхжаргал “Ус сувгийн Удирдах газраас ирж байгаа ус бага даралттай байна. Усны даралтыг 16-17 давхар бүхий гурван орон сууцад хуваан явуулж байгаа. Тиймээс тус орон сууцуудын 4-6 давхраас дээш байрладаг айлуудад ус очиж чадахгүй байна. Манай компанийн зүгээс насос, тоног төхөөрөмжүүдээ суурилуулах ажил хийж байгаа бөгөөд өнөөдрийн дотор айлуудын усыг холбохоор ажиллаж байгаа. Усаа залгахын тулд эхний ээлжид бохирын худгаа цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ бохирын худгаа цэвэрлэлгүйгээр усаа өгвөл айлуудын бохирын ус буцаад зоорины давхарт нэвчин, бохирын усанд живэх эрсдэлтэй байгаа юм” хэмээв.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр Туул гол дагуу хоёр байршилд тохижилт хийж буй. юм.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Захиргааны хэлтсийн дарга С.Цэдэнсодном “Бага тэнгэрийн ам орчимд нийт 3.6 га талбайд тохижилтын ажил хийж байгаа. Ажлын гүйцэтгэл 60 орчим хувьтай үргэлжилж байсан бөгөөд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж, явган зам гэх мэтчилэн тохижилтын ажил хэвийн явж байсан. Гэтэл долоодугаар сарын 9-нд Туул голын ус хальж үерлэн, хийсэн тохижилтууд сүйдсэн. Тухайн үед яаралтай арга хэмжээ авч, хамгаалалтын зурвас үүсгэсэн. Цаашид үерийн уснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, мэргэжлийн байгууллагуудаар техникийн шийдлүүдийг гаргуулж, эрсдэлээс хамгаалах чиглэлээр ажиллахыг Хотын дарга үүрэг болголоо. Харин Асем виллагийн ард, туул голын эрэг дагуу хийсэн тохижилт харьцангуй өндөрт байрладаг бөгөөд үерийн хамгаалалтыг яаралтай авсан тул эрсдэл гараагүй. ” гэв.

Үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, НЗДТГ-ын даргаар ахлуулсан. Гэхдээ эдгээр ажлын хэсэг нь хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий субъект биш. Үнэлгээний тухай хууль тогтоомжид зааснаар хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниуд хийдэг. Тэд үнэлгээ хийсний дараа дүүрэг рүү шилжүүлэн, дүүрэг тэдгээрийг нэгтгэн нийслэл рүү шилжүүлсний дараа Улсын онцгой комисс хүлээн авч, дараагийн шатны арга хэмжээг авах юм. Харин юм.

Хотын даргын зүгээс бохирын шугамуудаа сайтар цэвэрлэж, үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллах хэрэгтэйг онцолж байлаа. Мөн үерийн улмаас хохирсон аж ахуйн нэгжүүд хохирлын үнэлгээгээ яаралтай хийлгүүлэн, давхар эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлагатайг дурдаж байв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.