СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-14

Үерлэсэн гол руу орж, машинаа суулгасан таван иргэнийг аварчээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Цагаантуруутын голын “Молорын гарам” гэдэг газар ланд-200 маркын автомашинтай 5 иргэн үертэй голд суусныг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд гаргажээ.

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал тавдугаар багийн нутаг дэвсгэр Цагаантуруутын голын “Молорын гарам” гэдэг газар ланд-200 маркын автомашинтай /5 иргэн/ үертэй гол руу орж усанд суусан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлэг ажиллаж иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Голын ай сав дагуу нутаглаж буй ард иргэд, аялагч, амрагчид үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.