СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-14

Өвөрхангайн Үүртийн тохойн замд автобус унажээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Улаанбаатараас Найманнуурын аялалд явж байсан 11 хүнтэй автобус Бат-Өлзий сумын нутаг Үүртийн тохойн замд шавар, шалбаагны улмаас унаж хажуулдсаныг сумын Онцгой комисс шуурхай ажиллан босгожээ.

Зорчигч иргэдийг “Хашхан” жуулчны баазад хонуулж, бэртэлтэй нэг иргэнийг сумын эмнэлэгт хүргэсэн байна. Автобусыг босгоход Хужирт–Бат-Өлзий сумыг холбосон засмал замын ажлыг гүйцэтгэж байгаа “Мотор сервис” ХХК-ийн хамт олон туслалцаа үзүүлжээ.

Цаг агаарын нөхцөл байдал хүнд, үер ус, шавар шалбааг ихтэй энэ өдрүүдэд аялал зугаалгаар явахдаа болгоомжтой хандахыг аймаг, сумын Онцгой комиссоос анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
10 сарын өмнө
66.181.161.61

Хүмүүс нь бэртэж гэмтээгүй бол болоодоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.