СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-14

“Сэлбэ” голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-ны өдөр Улсын онцгой комисс болон нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авахыг үүрэг болгожээ.

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан. Үерийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-ны өдөр танилцаж, үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгч байсан. Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд өчигдөр Улсын онцгой комисст үүрэг болгов.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ургац хураалт болон намрын ажлын бэлтгэлийг одооноос хангаж ажиллахыг үүрэгдлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.