СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-14

Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө голууд үерийн аюултай түвшинд хүрчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө голууд үерийн аюултай түвшинг 5-45 см-ээр давж үерлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн нутгаар урсах Орхон гол Сүхбаатар сум орчим 475 см өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, үерийн аюултай түвшнээс 45 см, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчим усны түвшин 545 см өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, үерийн аюултай түвшнээс 5 см нэмэгджээ.

Мөн Ерөө голын усны түвшин Ерөө сум орчим усны түвшин 429 см өмнөх өдрөөсөө 3 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 72 см-ээр, Бугант тосгон орчим усны түвшин 380 см өмнөх өдрөөсөө 2 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 30 см-ээр, Дулаанхан тосгон орчим усны түвшин 444 см өмнөх өдрөөсөө 6 см-ээр буурч, үерийн аюултай түвшнээс 18 см-ээр тус тус нэмэгджээ.

Хүдэр голын усны түвшин Хүдэр сум орчим 286 см өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, үерийн түвшнээс 20 см-ээр тус тус давж үерлэсэн байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.