Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг Агуйт -Наран-Элгэн хоорондын 559-р км-ийн 5-р зуут, 569-р км-ийн 1-р зуутад байрлах төмөр замын далан үерт өртжээ.
Иймд 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна.
Үүссэн нөхцөл байдлын улмаас 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 276-р галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Айраг-Бор-Өндөр чиглэлийн зорчигчийн 610-р галт тэрэгний аяллыг тус тус цуцалж, тасалбарын үнийг 100 хувь буцаан олгох юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.