СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2023-07-13

Үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
-40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, Хантайшир зурхайн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Сэнгийн Сүрэнжавт “Улсын мэргэн” цол,
-40 сумнаас 37 сум онож 2 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Дорнод аймгийн харваачдын холбооны харваач, аймгийн гарамгай харваач, спортын мастер Мэлсийн Бат-Оршиход “Улсын гарамгай харваач” цол,
-40 сумнаас 36 сум онож 3 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Халиун өндөр” багийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Ойдовын Сүхбаатарт “Улсын гоц харваач” цол,
-40 сумнаас 36 сум онож 4 дүгээр байр эзэлсэн, Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Үндэсний сурын эрч” клубын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Болдбаатарын Ганбаатарт “Улсын онч харваач” цол,
-40 сумнаас 36 сум онож 5 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, “Хас буу” сурын холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Борын Зоригтбаатарт “Улсын тод харваач” цол.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
-40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахиур” багийн харваач Монгол Улсын мэргэн, спортын мастер Өрнөхийн Хатанболорт “Улсын даян мэргэн” цол,
-40 сумнаас 37 сум онож 4 дүгээр байр эзэлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Өвөрхангай аймгийн “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны “Их Өв” клубын харваач, аймгийн тод харваач, спортын дэд мастер Энхболдын Биндэръяад “Улсын онч харваач” цол,
-40 сумнаас 37 сум онож 5 дугаар байр эзэлсэн Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, аймгийн гарамгай харваач, спортын мастер Дашнямын Гэрэлмаад “Улсын тод харваач” цол тус тус олгов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.