Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас улсын арслан нэг, улсын гарьд нэг, улсын хоёр харцага, улсын гурван начин төрлөө.
Тодруулбал
Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч Улсын арслан цол,
Найм даван үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэрэнсодномын Бямба-Отгон Улсын гарьд цол
Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Г.Ганхуяг Улсын харцага цол
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх С.Сүхбат Улсын харцага цол
Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Дамдины Тогтохжаргал Улсын начин цол
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Отгонбаатар Улсын начин цол
Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Ууганбаяр Улсын начин цол хүртлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.