Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэлж байна.
Тус хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд ам авсан байдлыг танилцуулбал...
- Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь - Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Аймгийн арслан Э.Ууганбаярыг,
- Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай - Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Аймгийн арслан Д.Тогтохжаргалыг,
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж - Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Улсын харцага Г.Бадрахыг,
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Ховд аймгийн Булган сумын харьяат, Аймгийн арслан Г.Ганхуягийг,
- Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч - Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Улсын начин Э.Дашийг,
- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан - Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатарыг,
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл - Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Аймгийн арслан С.Сүхбатыг тус тус амлан авч,
- Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар тунаж үлдлээ.
Тавын даваанд:
-Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат аймгийн арслан Д.Тогтохжаргал,
-Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Л.Отгонбаатар,
-Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Ганхуяг,
-Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн арслан С.Сүхбат,
-Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар улсын начин цолын болзол хангаад байна.