СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2023-07-12

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага түрүүллээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд нийт 217 даага уралдуулахаар бүртгүүлсэнээс 114 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж, гарааны зурхайнаас эргэлээ.

Ингээд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага түрүүлж, торгон жолоо өргүүллээ. 

Ингээд айрагдсан уяачдын сэтгэгдлийг хүргэе. 

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбат:

-Ах нь өнөөдөр соёолонд айргийн гуравт ороод төрсөн дүү даага нь улсын наадмын түрүүллээ. Их баяртай байна. Сүхбаатар аймгийн Мөнгөн морьт сумаас эх талаасаа удамтай. Залуу уяач төрийн наадамд ингэж уралдсандаа баяртай байна. Өнгөрсөн жил улсынхаа их баяр наадамд бас даага түрүүлгэж байсан. Хавар Сэлэнгэ аймгийн бүс, Жавхлант шаргад очиж уралдсан.

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Б.Гөлөгсайханы хар даага айрагдлаа. Цэцээ гүний хурдад айргийн дөрөвт орсон. Нийт ард түмэндээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Л.Даваанямын хээр даага айрагдлаа. Булганд гурваар уралдаж, Орхон аймагтаа түрүүлсэн

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ц.Дагвасүрэнгийн хул даага айрагдлаа. Гал уяаны бусад морьд сайхан уралдаж байна. Та бүхэн минь сайхан баярлаарай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.