СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-12

Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн чиглэлийн төв замын зорчих хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Олон хоногийн үргэлжлэн орсон борооны улмаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт Орхон гол хальж Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн чиглэлийн төв зам 2 хэсэгт сэтрэн зорчих хөдөлгөөн хаагдсан. Өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд АОК-ын дарга Н.Лхагвадорж газар дээр нь ажиллаж байна.

Тухайн зам сэтэрсэн хэсэгт усны түвшин 1.20 метр байгаа тул гүүр тавихаар болжээ. Иймд тухайн чиглэлийн сумдын дарга нарт үүрэг өгч, Шаамар, Түшиг чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэж байгаа “Монгол ЛЗМ” ХХК-аас 2 ширхэг кольцо авчруулан, сэтэрсэн замыг өнөөдөртөө багтаан янзалж зорчих хөдөлгөөнийг нээнэ гэж мэдэгджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.