Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын олимпиадаас Монгол Улс нэг алт, 4 хүрэл, нэг тусгай байр хүртжээ.
Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, Олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.
А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртжээ. Мөн О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал авчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.