СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-12

Сүхбаатар дүүргийн үерт автсан байруудыг цахилгаанд бүрэн холбожээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламжийг цахилгаан, усан хангамжид холбох ажил үргэлжилж байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ гол орчмын үерт автсан байршилд ажилласан байна.

Мөн 15 байрыг цахилгаан, эрчим хүчээр хангасан бол хоёр байрны цахилгааныг залгахад бэлэн болжээ. Харин Сүхбаатар дүүрэгт үерт автаад байсан бүх байрыг цахилгаанд холбож дуусжээ. Цахилгаанд холбосны дараагаар хэрэглээний усаар хангах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Айлууд эзгүй байгаа тул цахилгааныг одоо залгуулахгүй гэсэн хүсэлт хоёр байрны СӨХ-ноос ирсэн” хэмээв.

Мөн оршин суугчдын төлөөлөл “Энэ орчмын оршин суугч, иргэдийг орчноо цэвэрлэхэд уриалж байгаа ч огт гарч ирдэггүй” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цахилгаанд холбосны дараах ажлуудыг гүйцэтгэхдээ аюулгүй байдлыг хангаж, аюулгүйн заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэйг онцолсон юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.