Иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Оюунаас тодрууллаа.
-Улсын хэмжээнд 6 мянга гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ирээгүй. Хоёр хүүхэд төөрсөн дуудлага ирсний дагуу эцэг эх, асран хамгаалагчид хүлээлгэж өглөө.
Хүн олноор цугларсан газруудад бага насны хүүхдүүд төөрөх эрсдэл байдаг. Иймд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт явуулын цэг байгуулсан. Эдгээр цэгт хүүхэд төөрсөн, мөн хүүхэд олсон тохиолдолд хандах хэрэгтэй. Түүнчлэн 102, 108 дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой. Мөн завьт, морьт, явган эргүүл ажиллаж байна гэлээ.
Хүн олноор цугларсан газар иргэд халаасны хулгайгаас сэргийлэх, тээврийн хэрэгслээ зориулалтын газар байрлуулах, бага насны хүүхдээ хөтөлж, тэвэрч явах, тэднийг төөрөхөөс сэргийлэх хэрэгтэй. Мөн усархаг бороо орж байгаа тул гэр орноо удаан хугацаанд орхихгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, болзошгүй эрсдэл, үер, усны аюулаас сэргийлэх шаардлагатайг онцоллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.