Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Иргэд та бүхэн болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.
Энэ сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-12-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
-13-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг,
-14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
-15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.