Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 220 хурдан морь бүртгүүлснээс 150 морь уралджээ.
Үүнээс Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хурдан саарал морь өнгөлж, төрийн их баяр наадамд түрүүллээ. Аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Баттөгсийн ягаан халзан орлоо.
Айргийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Г.Баярцогтын хээр, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Т.Мөнхбаярын хээр, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хул хурдлав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.