Унгарын уран бүтээлчид Монголын талаар баримтат кино хийж байна.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрушански Борбала болон тус улсаас хүрэлцэн ирсэн кино багийн хамт олонтой уулзлаа. Уг кино баг нь Монголын талаар түүхэн, баримтат кино хийхээр манай улсад хүрэлцэн ирээд буй юм.
Тодруулбал, Унгар Улсын Үндэсний телевизийн уран бүтээлчид болох продюсер Каломишта Мартон, кино зохиолч Баиер Жолт, зураглаач Крүлик Марцэл болон туслах найруулагч Э.Тулгаа нар нь Монгол Улсын түүх, соёл, зан заншлын тухай баримтат, 14 анги бүхий кино бүтээж, Унгарын болон Монголын үндэсний телевизээр олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж буй юм. Өнгөрсөн нэг сарын хугацаанд тэд говиос эхлэн алтайн нутаг хүртэл аялж, 8000 км замыг туулан кино зургаа авчээ.

Түүхийг урлагийн бүтээл болгон мөнхлөх нь хойч үедээ үзүүлэх томоохон хувь нэмэр гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө онцолж, тулгамдаж буй асуудалд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.