СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-11

Арвайхээр суманд үерийн улмаас долоон гэр, дөрвөн машин урсжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өчигдөр орой орсон усархаг, аадар борооны улмаас Дэлгэрэх гол үерлэж, нийтийн эзэмшлийн зам, хашаа, талбай эвдэрчээ.

гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Арвайхээр сумын ЗДТГ, “Онги ус суваг” ОНӨҮГ, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК зэрэг холбогдох байгууллагуудын алба хаагчид шуурхай ажиллаж, усыг соруулах, лагийг зайлуулах, эвдрэл, гэмтлийг арилгахаар ажиллаж байна.

Мөн Арвайхээр сумаас зүүн тийш 7 км орчимд уулын үер бууж, зам усанд боогдсоны улмаас зорчих хөдөлгөөнийг түр зогсоож, бороо зогссоны дараа нээсэн бөгөөд сэргээн босгох ажлын хэсгийг байгуулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.