СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-11

Зоорийн давхар нь үерт автсан 139 барилгын усыг соруулж дуусжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Улаанбаатар хотод их хэмжээний үргэлжилсэн бороо орж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 14,343 ажилтан, алба хаагч, 2,108 техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үерийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлыг хийж, гүйцэтгэжээ.

Энэ хугацаанд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн үерийн ус хальсан байршлуудад нийт 80,000 орчим шуудай, 900 шоо метр элс, хайрга, шороог буулгаж, үерийн далангуудыг хүчитгээд байна.

Үерийн ус соруулах ажлыг зургаан хоногийн турш тасралтгүй гүйцэтгэсэн бөгөөд автомашинаар 9,240 тонн ус зөөсөн. Помп ашиглан шууд зайлуулсан усны хэмжээг тооцоолох боломжгүй юм.

Түүнчлэн

Үерт автсан зам, талбайг цэвэрлэх, ариутган халдваргүйтгэх хүрээнд 10,540 тонн орчим лаг, шаврыг зөөж, 22.7 сая ам метр гудамж, талбайг цэвэрлэн, 2.2 сая ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүлжээ.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1,113 дэд өртөөнд холбогдсон 52,965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 1,086 дэд өртөөний 48,801 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээжээ.

Одоогийн байдлаар 27 дэд өртөөний 4,164 хэрэглэгчийн цахилгааныг холбохоор ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.