СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-07-11

“Рио Тинто” групптэй говийн бүс нутгийг усжуулах төсөл хамтран хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартоныг 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулганд “Рио Тинто” группийн удирдлагууд оролцож, өндөр ач холбогдол өгч байгаад талархаж байна. Таны өнөөдрийн танилцуулсан илтгэл Эдийн засгийн чуулганд оролцогчдын талархлыг хүлээсэн. “Рио Тинто” алсын хараатай компани, манай улсад хэрэгжүүлж буй төсөл үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” баримт бичиг ирээдүйд бидний зорьж буй зүйлс юу вэ гэдгийг тодорхой харуулсан замын зураг учир бид идэвхтэй, хариуцлагатай компанийн хувиар хувь нэмрээ оруулах ёстой. Энэ нь зөвхөн уул уурхайн салбар байх албагүй. Монголд солонгорсон, тогтвортой эдийн засгийг бий болгох бүрэн нөөц бололцоо байна. ” гээд урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Талууд сэргээгдэх эрчим хүч болон говийн бүс нутгийг усжуулах төсөл хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.