СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-11

Өндөржүүлсэн бэлэн байдалд 14,343 хүн 132 цагийн турш ажиллажээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Улаанбаатар хотод долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн их хэмжээний бороо орж, нөхцөл байдал хүндэрсэн. 5-ны өдрөөс хойш тав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 14,343 хүн 2108 техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үерийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлыг хийж, гүйцэтгэсэн байна.

Энэ хугацаанд Мөн үерийн ус хальсан байршлуудад нийт 80,000 орчим шуудай, 900 шоо метр элс, хайрга, шороог буулгаж, үерийн далангуудыг хүчитгээд байна.

Үерийн ус соруулах ажлыг зургаан хоногийн турш тасралтгүй гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн автомашинаар 9240 тонн ус зөөгөөд буй. Помп ашиглан шууд зайлуулсан усны хэмжээг тооцоолох боломжгүй юм. Түүнчлэн зоорийн давхар нь усанд автаад байсан 144 барилгаас 139-ийнх нь усыг бүрэн соруулаад байна. Үлдсэн дөрвөн барилгын усыг соруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд сууриас нь булаг ундарч байгаа нэг барилгын усыг соруулах ажлыг түр зогсоогоод байна.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1113 дэд өртөөнд холбогдсон 52,965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 1086 дэд өртөөний 48,801 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээсэн. Одоогийн байдлаар 27 дэд өртөөний 4164 хэрэглэгчийн цахилгааныг холбохоор ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.