СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-10

“Хүй долоо худаг”-т түр хүрээ байгуулан ажиллаж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

"Хүй долоо худаг"-т цагдаа, дотоодын цэргийн 1500 орчим алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид "Хүй долоо худаг"-т гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Түр хүрээ” байгуулан ажиллаж байна.

Одоогоор "Хүй долоон худаг"-т өчигдөр болон өнөөдөр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болон зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн "Оюутан цагдаа" нар гадаадын иргэд, жуулчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Өчигдөр төөрсөн бага насны нэг хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
66.181.190.113

Жил жилийн наадам жирийн иргэн хүн үзэх аргагүй болсоор байна. Төв цэнгэлдэхэд бөх үзьe гэхээр хэт өндөр үнэтэй, билeт нь олдохгүй. Хүй долоон худагт морь үзьe гэхээр амь хүн цагдаагаар хашаа барьчихаад хүмүүсийн ард орчихоор юу ч харагдахгүй. Ямар зүсний адуу ирж байгаа нь мэдэгдэхгүй .Уг нь морь барианы газар налуу эвтэйхэн газартай. Зөв зохион байгуулаад олон үзэх боломжтой болгож шатласан сандалтай болгож болохоор газартай юм билээ. Төр засаг иргэдээ баяр үзэх боломжоор хангахгүй юм байхдаа. Ард түмэн байгаа учраас төр гэж юм байгуулагддаг байх. Одоо бол төр байгаа учраас ард түмэн байдаг гэж ойлгож байх шиг байна. Тэр цагдаа нар энэрэх сэтгэлгүй хүмүүсэд дээрэнгүй байгаагийн яана. Муу эр дайн хөөрнө гэж. Цагдаа бол дарга биш, хууль журмыг сахиулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хуулийн орчинд ард түмэндээ үйлчлэх ёстой. Морь үзэхээр очсон хүмүүс бүгд гэмт хэрэгтэн биш байх гэж бодож байна. Eр бодоод байхад улсын баяр эрх мэдэлтэй, мөнгөтэй болоцоотой хүмүүсийн баяр болж хувирч байх шиг байна. Жирийн иргэн хүнийг гэртээ суугаад бидний найруулан дэглэсэн юмыг зурагтаар хар л гэж байх шиг байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.