СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-07-10

Цар тахлын үеийг хохирол багатай даван гарсныг ДЭМБ-ын Ерөнхий захирал онцлов

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 75 жилийн ойн баярын мэнд хүргэж,  цар тахлын хүнд үеийг хохирол багатай даван туулахад тус байгууллагын дэмжлэг, тусламж, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.

Мөн ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эрүүл мэндийг хүн бүрд” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.

Монгол Улс бусад улстай харьцуулбал ард иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулах  зэргээр түргэн шуурхай арга хэмжээ авч,

Мөн эрүүл мэндийн салбартаа өмнөхөөс илүү хөрөнгө зарцуулж, эрүүл орчин бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцоо, эрүүл мэндийн байдлын чадавхыг бэхжүүлэхийн төлөө байгааг сайшаав.

Монгол Улсын төр, засаг ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгааг тэмдэглээд, энэ чиглэлээрх бодлого, зорилтуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.