СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-10

ЦЕГ: Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Зуны амралт аялал, зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдэд тавих  хараа хяналтаа сайжруулж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг  Цагдаагийн ерөнхий газраас анхааруулав.

2023 оны эхний хагас жилд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 960 гэмт хэрэгт 990 хүүхэд хохирчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 717 гэмт хэрэг үйлдэгдсэнд зургаан хүүхэд холбогдож, 77 хүүхэд хохирсноос, 44 нь гэмтжээ. Сураггүй алга болсон гэх 599 хүүхдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, 585  хүүхдийг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгчээ.

Улсын баяр наадмын өдрүүдэд олон нийтийн газар хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаас шалтгаалж төөрөх тохиолдол их байдаг. Иймд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. Хүүхдээ алдах, төөрөхөөс урьдчилан сэргийлэх нь чухал ч мөн төөрсөн үед ямар арга хэмжээ авах талаар хүүхдэдээ анхан шатны мэдлэг олгох нь нэн чухал юм.

1.Хэрвээ хүүхэд тань төөрсөн бол “Байгаа газраа зогсох, цагдаагийн ажилтан, харуул хамгаалалтын ажилтан эсвэл насанд хүрсэн том хүнд яаралтай мэдэгдэх” талаар сайтар хэлж ойлгуулах.

2.Нэр, нас, хаяг зэргийг юуны түрүүнд хүүхдэдээ зааж өгөх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хүүхдийн хувцасны дотор талын халаасанд оёж өгөх хэрэгтэй. Болгоомж хэзээд илүүдэхгүй.

3.Хамгийн ойрын цагдаагийн хэлтэс, постод хүүхдээ алга болсон талаар яаралтай мэдээлж хандах хэрэгтэй.

4.Хүүхдээсээ хараа хяналтаа салгалгүй байнга гараас нь хөтлөх, олон хүнтэй газар явахдаа хүүхдээ урдаа хөтөлж явж байх.

5. Хотоос гарах, голын эрэг орчмоор баярлахдаа хүүхдээ гол, ус руу оруулахгүй байх, хүүхдээ автомашинд зориулалтын хамгаалалтын хэрэгсэл хэрэглэн тээвэрлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.