Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэллээ.
Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд 240 хурдан морь бүртгүүлснээс шүдэлгээгээр 80 орчим хурдан үрээ хасагджээ.
Ийнхүү 138 хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Ингээд айрагдсан морьдын мэдээллийг хүргэе.
1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Д.Жаргалсайханы халтар хээр үрээ
2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы тогоруу халзан үрээ
3. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Х.Бөхбатын хүрэн үрээ
4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ж.Дэмбэрэлсайханы бор үрээ
5. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Г.Ариунболдын бор халзан үрээ оржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.